01 сарын 17-д Реутерсийн зүгээс Технологийн тэргүүлэгч 100 компаний эрэмбэлжээ. Үүнд Microsoft корпораци тэргүүлж, Микросхем үйлдвэрлэгч Интел корпораци ба сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Cisco Systems нар удааллаа
Энэхүү жагсаалтад эдийн засгийн өсөлттэй, зохион байгуулалт өндөртэй АНУ-н APPLE , Alphabet Inc (Google) , IBM.Texas Instruments нар топ 10-т шалгарав.
Мөн микросхем үйлдвэрлэгч Taiwan Semiconductor Manufacturing, Германы програм хангамжийн мангас болох SAP ба Dublin-based consultant Accenture нар ТОП10-т багтсан.
Үлдсэн 90 компанийг эрэмбэлж жагсаасангүй. Гэхдээ үүнд дэлхийн томоохон онлайн худалдааны сайт болох Amazon, Сошиал медиагийн тэргүүлэгч болох Facebook компаниуд багтсан
Энэхүү судалгааг эдийн засаг, менежмент ба шинэчлэлт, эрсдэл ба эрсдлээс сэргийлэх чадамж, хууль мөрдөх байдал, инноваци, нийгмийн хариуцлага, байгаль орчны нөлөөлөл, нэр хүнд зэрэг үзүүлэлтүүдээр тодорхойлсон
Сүүлийн жилд тэрбум долларын хөрөнгөтэй технологийн компани цөөрсөн
Улсаар нь жагсаавал:
Энэхүү жагсаалтанд байгаа технологийн 100 компаний 45 хувь нь АНУ-д удирдах үйл ажиллагаа нь явагддаг
Япон Тайван 13 компанитайгаар 2-рт жагссан
Энэтхэг технологийн 5 компанитайгаар удаалсан
Тивээр нь
Хойд америк 47 компанитайгаар
Ази 38-р аман хүзүүдсэн
Европ 14
Австрали 1
Азид тэргүүлэгч Tencent Holdings Ltd (0700.HK) нь азийн технологийн компаниулын өсөлтийг илэрхийлж 500 тэрбум долларын хөрөнгөтэй компаниудын эгнээнд орж, Азийн анхны фирм болсон бөгөөд 11-р сард Facebook-ийн зах зээлийн үнийг давсан.
Эх сурвалж: Реутерс