Нийгэм

Халиун буга агнасан гэмт хэргийг илрүүллээ

By Onon Bayarsaikhan

August 06, 2020

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн “Бага хөеөт” гэх газарт 2020 оны наймдугаар сарын  05-ны  шөнө иргэн Б гэгч нь нэн ховор амьтан халиун бугыг агнаж, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж явсан хэргийг хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Д.Нямдорж , хэсгийн цагдаа цагдаагийн дэд ахлагч М.Буяннэмэх нар илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.