Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий нийтэд 348 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 235 мянга гаруй хүн эдгэрчээ. Харин манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид сүүлийн 2 хоногт нийт 1455 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 313 байгаа үүнээс 307 нь эдгэрсэн /98%/. Одоо ХӨСҮТ-д 6 хүн байгаа бөгөөд 4 хүн хөнгөн, 2 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй эмилгээнд байна. Томуугийн вакцин хийх ажил улс даяар өрнөж байна. Аравдугаар сарын 1-10-ны хооронд улирлын томуугийн вакциныг хийнэ. Хоёр өөр улсад үйлдвэрлэсэн ч ижил найрлагатай вакциныг хүлээн аваад байгаа. Солонгос болон Бразил улсад үйлдвэрлэгдсэн ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцин юм. Тийм болохоор вакцины тухайд эргэлзэх, санаа зовох асуудал гарахгүй гэв.”