Нийгэм

Д.Нямхүү: Нийт батлагдсан тохиолдол 349 болсон

By Onon Bayarsaikhan

November 02, 2020

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд сүүлийн 24 цагийн хугацаанд 473 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн уг өвчний улмаас нас барсан байна. Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лаборатори, Дорнод аймгийн салбар лабораторид  сүүлийн 2 хоногт нийт 2363 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2354 хүний хариу сөрөг гарч, 9 хүнээс коронавирус илэрсэн.  2020 оны аравдугаар сарын 28-ны өдрийн Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 27 настай эмэгтэй, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 настай эрэгтэй, 58 настай эрэгтэй, мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 5 жолооч 35,42 настай эрэгтэй Монгол улсын иргэн, ОХУ-ын иргэн 26 настай эрэгтэйгээс тус тус коронавирус илэрлээ.  Тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Нийт батлагдсан тохиолдол 349 болсон, 313 хүн эдгэрсэн /90 хувь/.  Нийт ажиглалт тандалтын хугацаа дууссан 307 хүн, гэрийн ажиглалтад 4 хүн, сувилалд 2 хүн байна. ХӨСҮТ-д 36 хүн эмчилгээнд байна, 28 хүн хөнгөн, 8 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна” гэв.