Нийгэм

Сэлэнгэ аймгийн тохиолдол батлагдаж ойрын хавьтлын хоёр хүнээс коронавирус илэрлээ

By Onon Bayarsaikhan

November 13, 2020

Эрүүл мэндийн яамнаас  коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 12-нд нийт 1030 хүнд шинжилгээ хийснээс зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч ажилтан хоёроос коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод багцаар бүртгэгдсэн халдварын голомтод нийт ойрын хавьтал 125 хүн, хоёрдогч хавьтал 2600 хүнд шинжилгээ хийсэн. Ойрын хавьтлын 125 хүнээс 5 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Хоёрдогч хавьтлын 474 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Нийт ойрын болон хоёрдогч хавьтлын 3000 орчим хүнд тандалт судалгаа хийж байна. Энэ сарын 12-ны өдөр илэрсэн Сэлэнгэ аймгийн сэжигтэй тохиолдол батлагдаж гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ-өөс мэргэжлийн шуурхай нэг баг тус аймаг руу явсан байгаа. Иймээс Дархан Сэлэнгийн ард иргэддээ хандаж хэлэхэд гэрээсээ гарахгүй байхыг хүсье. Өнөөдөр ХӨСҮТ-д нийт 90 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна” гэв.