Нийгэм

Хязгаарлалтад ороогүй 18 байгууллагын халдвар хамгааллын дэглэм мөрдөх заавар

By Onon Bayarsaikhan

December 01, 2020

Засгийн газрын ээлжит бус /2020.11.29/ хуралдаанаар хөл хорионы хязгаарлалтад ороогүй 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, албан байгууллага дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, онлайн худалдааны салбарын үйл ажиллагааг нээх шийдвэр гаргасан. Ингэснээр: 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас “Хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм мөрдөх заавар”-ыг гаргалаа.

Хязгаарлалтад ороогүй болон  өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа нь эхэлж буй нийт 18 чиглэлийн үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү зааврыг мөрдөж ажиллах бөгөөд уг баримт бичгийн хэрэгжилтэд Нийслэлийн онцгой комисс хяналт тавьж ажиллана гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.