Нийгэм

ХӨСҮТ-ийн тасгуудад голомтын эцсийн халдваргүйтгэл хийх, дотоод орчны зохион байгуулалтыг сайжруулах ажлууд хийгдэж эхэлжээ

By Onon Bayarsaikhan

December 23, 2020

Манай улсад коронавируст халдварын (КОВИД-19) 1006 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн.  Дотоодын халдварын батлагдсан тохиолдол 614, тэднээс 173 хүн эдгэрч, 441 хүн эмчлэгдэж байна. Үүнээс ХӨСҮТ-д 44, Цэргийн төв эмнэлэгт 184, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т 205 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна. ЭМЯ-аас олон улсын чиг хандлага, хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал, эмнэлзүйн явц зэргийг харгалзан эмчилгээний удирдамжид өөрчлөлт оруулан хөнгөн явцтай, эмнэлзүйн шинж тэмдэггүй иргэдийг энэ сарын 15-аас эхлэн Яармагийн шинэ эмнэлэгт шилжүүлэн долоо хоног эмчилгээ, хяналтыг үргэлжлүүлж ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн ачааллыг бууруулжээ. ЭМЯ-аас голомтуудад дараах хариу арга хэмжээг шуурхай авч байна. Үүнд: