Нийгэм

Баярын ширээг чимэх салатнуудын жор

By Onon Bayarsaikhan

December 31, 2020

Шинэ жилийн баярын ширээгээ чимэглэх амтат салатны жоруудыг хүргэж байна.Грек салат

Сонгодог гэдэг тодотголтой энэ салатыг хийхэд хөдөлмөр их орохгүй.

Юу орох вэ:

Хэрхэн бэлдэх вэ: Бүх ногоонуудаа дунд зэргийн хэмжээтэй хэрчээд саванд хийнэ. Нимбэгийн шүүс болон тосоо холино. Бэлдсэн соусаар ногоогоо амтлаад сайтар хутгана. Дээрээс нь чидун жимс болон бяслагаа асгана.

Туна болон авокадотой салат

Юу орох вэ:

Хэрхэн бэлдэх вэ: Авокадог цэвэрлэж нарийхан хэрчинэ. Мөн адил хэмжээгээр өндөг, улаан лоолио хэрчих юм, харин сонгиныг жижиглэж татаарай. Туна загасыг сэрээгээр нухаад бүгдийг нийлүүлж нэг саванд хийнэ. Тос, яншуй, давс, перецээ хийгээд хутгана.

Ногоо, тахианы махтай бүлээн салат

Юу орох вэ:

Хэрхэн бэлдэх вэ: Тахианы цээж махаа жижиглэн хэрчээд цуу, давс, перецэнд 10 минут орчим амталж орхино. Амтат чинжүү, улаан лоолио хэрчинэ. Тосонд тахианы махаа шараарай. Тэр тосондоо амтат чинжүүгээ хэсэгхэн шарна. Одоо салатаа хийцгээе. Хавтгай том тавган дээр салатны навч, дээрээс нь улаан лооль тавина. Дараа нь шарсан амтат чинжүү, тахианы мах болон шарсан талхаа тавиарай. Одоо салатаа давс, перецээр амтлаад багахан бальзамын уксус цацна.  

Эрдэнэшиш, улаан лоолийн салат

Орц:

Хэрхэн бэлдэх вэ: Эрдэнэ шиш, улаан лооль, бүх сонгино, яншуйгаа хамтад нь холиод дээр нь 2 ширхэг лимоныхоо шүүсийг шахаад хийнэ. Дээр нь будааны цуугаа хийгээд хэсэг хугацаанд таглаад хөргөгчинд байлгаад болно. Хэрвээ сонгино багаар хэрэглэдэг бол арай бага хийгээрэй.

Редиск, ногоон огурцы, луувантай салат

Огурцы редискээ зураг дээрх шиг хэрчээд, луувангаа үрээд өөрсдийн амталгаанд тохируулан бага зэрэг давсаар амтлан майонезтай хутгаад л бэлэн болно. Хүсвэл нунтаг хар перец нэмж болно.

Тахианы цээж мах, амтат чинжүүтэй нийслэл салат

Орц:-Төмс 1 кг 200 гр-Лууван 400 гр-Амтат чинжүү (улаан-1, ногоон-1/2, шар-1/2 ширхэг)-Ногоон огурцы 1 ширхэг (дунд зэргийн хэмжээтэй)-Ногоон сонгино 50 гр-Эрдэнэ шиш 1 лааз-Тахианы цээж мах 500 гр-Майонез 500 гр-ДавсХийх арга: Тахианы цээж махыг бага зэрэг давстай усанд чанаж болгоод хөргөнө.Сайхан салатны нууц нь төмсөө маш гоё амттай чанахад байдаг. Төмс, луувангаа арилгаад шоо дөрвөлжин хэрчиж давстай усанд чанаж болгоод шүүж хөргөнө. Салатны төмсийг хэзээ ч хүйтэн усанд сойж болохгүй.