Нэг жолоочоор удирдуулсан өөрөө явагч машинуудын цувааг бүтээх нь төслийн зорилго юм.
Ажиллах хүчний хэмнэлт хийхээр бүтээсэн технологи тул нэг жолооч олон машиныг удирдах зорилготой юм. Мягмар гарагт автомашин үйлдвэрлэгч 4 компани Тоёота моторс групптэй хамтран хурдны зам дээр ачааны машинуудыг туршиж үзсэн байна. Туршилтанд Токиогийн баруун хэсэг рүү чиглэсэн хурдны замаар 80км/ц хурдтайгаар 12 метр урттай 3 ачааны машинтай цуваа ( 35 орчим метр урттай) явсан.
Тээврийн салбар дахь ажиллах хүчний хомсдолоос болж тээвэрлэлтийг илүү үр ашигтай болгохыг зорьжээ.
Төслийг Японы Toyoto Tsusho компани удирдаж байгаа бөгөөд Hino Motors, Isuzu Motors, Volvo Group-н UD Trucks, Германы Daimler –н охин компани Mitsubishi Fuso Truck and Bus-н машинуудыг туршсан. Японы Эдийн Засаг Худалдаа үйлдвэрлэлийн яам дэмжиж ажиллаж байна. Эдгээр компаниуд 2020 он гэхэд энэ технологийг гүйцээж 2022 оноос үйлдвэрлэлд нийлүүлэхийг зорьж байна.
Туршилтын машин бүр жолоочтой боловч дагаж яваа машинуудад жолоодлого алдагдах тохиолдолд аюулгүй байдлын үүднээс доторх хүн жолоочийн үүрэг гүйцэтгэнэ.
Ачааны машинуудад хоорондын зайг автоматаар мэдэрч дагах систем, машин хоорондын зайг зохицуулах цахим зай хэмжигч суурилуулжээ. Энэхүү тээврийн хэрэгсэлд зориулсан технологи нь хурдны болон зайн өөрчлөлтийг түргэн илрүүлж хариу арга хэмжээ авах зориулалттай бөгөөд богино зайд цувааны хэмжээнд аюулгүй жолоодлого хийх зориулалттай юм байна. Мөн машин хоорондын бага зайд агаарын эсэргүүцэл багасч шатахуун хэмнэх давуу талтай болно.
Эх сурвалж: Nikkei.com