Спорт

BCH LIONS клубын хөвгүүд МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

By Onon Bayarsaikhan

May 10, 2022

2022 оны 5 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үүд хотод “Дружба народов” олон улсын хөлбөмбөгийн тэмцээн явагдаж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг лигийн тэмцээний U14 ангилалд тэргүүн байр эзэлсэн ДЭРЭН, дэд байр эзэлсэн BCH LIONS багууд Монгол улсаа төлөөлөн оролцсон бөгөөд Б.Чин-Оргил дасгалжуулагчтай BCH LIONS баг мөнгөн медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа.

Мөн тэмцээний ШИЛДЭГ ХААЛГАЧ-аар BCH LIONS багийн хаалгач Г.Ган-Эрдэнэ шалгарсан байна.Дэрэн 2 : BCH LIONSКабанск 1 : 2 BCH LIONSИркутск 3:1 BCH LIONSБАЙКАЛЬСКАЯ 1 : 1 BCH LIONSBCH LIONS 2 : 1 Буриатия