Спорт

Чөлөөт бөхийн төрөлд дифлимпийн анхны аварга төрлөө

By Onon Bayarsaikhan

May 16, 2022

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимпийн наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод болж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас гурван тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн тамирчин, “Самсун-2017” дифлимпийн мөнгөн медальт Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Пернешийг 9:6-аар, хагас шигшээд дөрвөн жилийн өмнө Самсуны дифлимпод ялагдаж байсан Ираны Ростамабадиг 9:1-ээр, финалд Кыргыстаны Исаковыг 14:4-өөр ялснаар чөлөөт бөхийн төрөлд дифлимпийн анхны аварга болов.