Спорт

Монголын бодибилдингийн тамирчид багийн дүнгээр мөнгөн медаль хүртлээ

By Onon Bayarsaikhan

September 05, 2022

Монголын бодибилдингийн баг тамирчид Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгуулагдаж байгаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр мөнгөн медаль хүртэн, амжилттай оролцлоо. Энэ удаагийн Ази тивийн аваргад 34 орны тамирчидтай  өрсөлдсөн юм. Баг тамирчид маргааш эх орондоо ирнэ.