Спорт

Б.Мөнгөнтуяа анхны IRONMAN эмэгтэй боллоо

By Onon Bayarsaikhan

September 21, 2022

Монголын триатлонч Батгэрэлийн Мөнгөнтуяа саяхан БНСУ-ын Гёнгидуд зохион байгуулагдсан тэмцээний хагас ironman-ы зайд 5 цаг 45 минут 19 секундын амжилт үзүүлж, 30-34 насны ангилалд дөрөвдүгээр байр эзэлсэн байна. The 6th Gyeonggi-do Triathlon Association Captain’s Cup GreatMan Half Contest нэртэй энэхүү тэмцээнд тамирчид 2 км сэлж, 90 км дугуй жийж, 21 км зайд гүйж өрсөлджээ.

Тэрбээр хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахмад цолтой бөгөөд “Бээжин 2008” олимпод оролцсон билээ. Б. Мөнгөнтуяа нь триатлоны олон улсын Level 1 ангиллын дасгалжуулагч юм.