Улс төр

12 цэцэрлэг, нэг сургуульд шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмжийг гардууллаа

By Onon Bayarsaikhan

October 31, 2023

Баянзүрх дүүргийн шинээр байгуулагдсан цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл, нэг сургуульд шаардлагатай гал тогооны хэрэгслийг Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг “Дезерет” олон улсын энэрлийн байгууллага болон Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран гардууллаа.

“Дезерэт” олон улсын энэрлийн байгууллага нь зөвхөн шашны чиглэлээр бус хүүхдүүдийн төлөө сайн үйлсийн аяныг зохион байгуулж орон нутагтай хамтран олон ажлыг хэрэгжүүлж байсан билээ.

Дүүрэг орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалтыг зөвхөн төсвийн хөрөнгөөр хийх бус олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалтаар хийхийг эрмэлзэж буйгаа Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр онцоллоо.

12 цэцэрлэг, нэг сургуульд нэг, хоёрдугаар хоолны тогоо, хөргөгч, шарах зуух, махны машин, аяга таваг ариутгагч зэргийг гардуулсан бөгөөд 40 гаруй сая төгрөгийн өртөгтэй хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.