Нийтийн албанд томилогдох 746 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 746 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 443 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэнбайна.

Одоогоор ажиллагаанд 303 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Архангай аймгийн Ихтамир сумын Мал эмнэлгийн тасгийн холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн иргэд нь тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгааг тогтоож, холбогдох хариуг хүргүүллээ.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 67 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.