Гол мэдээ

“ЭЛБЭГ УРГАЦ” гүзээлзгэнэ жимсээ хүргүүлж авах боломжтой

By ganaa

August 20, 2018

МӨНХ НОГООН ТАЛ ХХК нь 2003 онд байгуулагдсан Хөдөө аж ахуй, Байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулдаг, 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

Та бидэнд хэдийнээ танил болсон ЭЛБЭГ УРГАЦ  гүзээлзгэнийг тус компаний хамт олон тарьж ургуулдаг юм байна.  Тус компаний хамт олон өөрсдийн тарьж ургуулсан бүтээгдэхүүнээ 200, 300, 500 граммаар тус тус савлан, И-Март сүлжээ дэлгүүрээр борлуулж байгаа бөгөөд тэдний бүтээгдэхүүнийг сонгон авч үйлчлүүлсэн нийт үйлчлүүлэгч нартаа талархаж буйгаа илэрхийлжээ.

Эх орны минь шимт хөрсөнд ургасан 

гүзээлзгэнэ 1кг 35,000 төгрөг, 0,5кг нь 17,500  төгрөгийн үнэтэйгээр  борлуулж байгаа бөгөөд 2 кг-с дээш бол захиалгын дагуу өглөө бүр шинээр хурааж хүргэж үйлчилдэг юм байна. Уйгагүй нөр их хөдөлмөрийн үнэ цэнийн илэрхийлэл болох тус бүтээгдэхүүнийг МӨНХ НОГООН ТАЛ ХХК-н МОНГОЛ ХАМТ ОЛОН ЭХ ОРОНДОО тарьж ургуулж чадсаныг бодохоор үнэхээр бахархууштай.

Та бүхэн хэрвээ холбогдохыг хүсвэл:   70187878,99050505 утсаар яриарай. 

Мөнх ногоон тал ХХК-н хамт олонд амжилт хүсье.

BOLLOO.MN