Олон улс

COVID-19 вирусийг хаах чадвартай эсрэг биет лам гөрөөснөөс гаргаж авчээ

By Onon Bayarsaikhan

May 07, 2020

АНУ-ын Техасын их сургууль, Бельги улсын Эрүүл мэндийн үндэсний институт болон Гентийн их сургуулийн хамтарсан багийн эрдэмтэд COVID-19 вирусийг хаах чадвартай эсрэг биет лам гөрөөснөөс гаргаж авсан тухайгаа Cell сэтгүүлд нийтэлсэн байна.

Судлаачид лам гөрөөснөөс гаргаж авсан хоёр төрлийн эсрэг биетийг хооронд нь холбох замаар COVID-19 вирусын гол уургийг хаах шинэ эсрэг биетийг гарган авчээ. Эрдэмтдийн хийсэн эхний туршилтаар эдгээр эсрэг биетүүд вирусын үржлийг амжилттай хязгаарлаж чадсан байна. Эх сурвалж: news.utexas.edu