Технологи

“BIOS” халдлага илрүүлэх программ

By Onon Bayarsaikhan

June 20, 2020

Цар тахлын үед иргэд гэрээсээ ажиллаж, тэдний ихэнх нь кибер аюулгүй байдлын мэдлэг дутмаг байгаагаас халдлага үйлдэгчид дайралтын арга барилаа өөрчилж, ажилчдын компьютероор дамжуулан байгууллагын сүлжээнд халдах оролдлого ихсэж байна.   Компьютерын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Dell” компани нь гэрээсээ ажиллаж буй ажилчдын кибер аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд “BIOS”-д нэвтрэх кибер халдлагаас хамгаалах зорилготой аюулгүй байдлын шинэ шийдэл бүхий “SafeBIOS” программ хангамжийг гаргажээ.   “BIOS” (Basic Input Output System) бол компьютерын эх хавтан дээр байрладаг, микросхем дээр тусгайлан бичигдсэн программ бөгөөд микропроцессор нь компьютерыг асаасны дараа системийг ачаалах үүрэгтэй юм. Компьютерын “BIOS”-д хортой код нэвтэрснээр компьютерыг бүрэн хянах эрхтэй болох бөгөөд уг халдлагыг илрүүлэх, зогсоох шаардлага байгууллагад зайлшгүй тулгарч байна.  

  “SafeBIOS Events & Indicators of Attack” нэртэй хэрэглэгчийн төхөөрөмжийг хамгаалах программ хангамж нь халдлагад өртөх эрсдэлийг бууруулах, хамгаалалтын систем бөгөөд компьютерын “BIOS”-ын тохиргоонд сэжигтэй өөрчлөлт гарсан үед байгууллагын сүлжээний админд анхааруулга өгч, хэрэв “BIOS” халдлагын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд таны компьютерыг хяналтдаа аван, халдварласан компьютерыг сүлжээнээс тусгаарлах боломжийг олгох бөгөөд дараах эрсдэлүүдийг бууруулах, цаг алдалгүй арга хэмжээ авахад туслах юм:

  Эх сурвалж: https://thehackernews.com