Спорт

МҮОХ-ны тамга гардуулах ёслол боллоо

By Onon Bayarsaikhan

August 17, 2020

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны тамга гардуулах ёслол зохион байгуулагдлаа.

Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин – 2008” Олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.