Олон улс

Хятадад монгол хэлээр харилцдаг цорын ганц нийгмийн сүлжээг хаажээ

By Onon Bayarsaikhan

September 03, 2020

Хятадын эрх баригчид монгол хэлээр харилцдаг цорын ганц нийгмийн сүлжээг өнгөрсөн долоо хоногт хаасан талаар Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн төвөөс наймдугаар сарын 24-ний өдөр мэдээлжээ. Bainu нэртэй уг сайт нь ажиллаж байгаа ч нийгмийн сүлжээндээ нэвтрэхгүй байгаа аж. 

Тус төвөөс мэдээлснээр уг сайтад Өвөр Монголын 400 мянга гаруй хэрэглэгч бүртгэлтэй байдаг гэнэ. Сайтыг хэдий хугацаанд хаасан нь одоогоор тодорхойгүй байна.

Хятадын эрх баригчид монгол хэлийг хориглох шийдвэр гаргах төлөвлөгөөтэй байгаа талаарх мэдээлэл тархсаны дараа сүүлийн хэд хоногийн турш Bainu сүлжээнд нэгдэх хэрэглэгчдийн тоо нэмэгджээ.

Эх сурвалж: vice.com