Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 197 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

By Onon Bayarsaikhan

January 18, 2021

Улсын хэмжээнд 01 дүгээр  сарын 11-17-ны өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 11 аймгийн 19 суманд нийт 197 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Үүний 88 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 55 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 47 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 1 иргэн  нас барсан бол гэмтсэн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.