Улс төр

ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа

By Onon Bayarsaikhan

January 25, 2021

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.01.25/ 14 цаг 12 минутад эхэлж, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах тухай горимын санал хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч яагаад хориг тавих болсныг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс нягтлах шаардлагатай байгаа гэдэг үндэслэлээ танилцуулав.Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн хугацаатай холбогдуулан тайлбар хийж, гурав хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.