Жүдочид Унгарт ДАШТ-д өрсөлдөнө

Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо зургаадугаар сарын 13-19-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн тэмцээнд 93 улсын 563 жүдоч өрсөлдөх бөгөөд манай улсаас 20 бөх өрсөлдөнө. Баг тамирчдын түрүүч өнөөдөр Унгарыг зорьжээ. Тэмцээний жин тус бүрд дараах тамирчид өрсөлдөх бол холимог багийн өрсөлдөөнд эрэгтэйчүүдийн 90 кгд Ц.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн +78 кгд Д.Номинзул өрсөлдөхөөр ...

Э.Хүслэн “Дэлхийн цом”-д өрсөлдөнө

Монголын шатарчдын дунд “Дэлхийн цом 2025” тэмцээнд оролцох тамирчдын сүүлийн сонгон шалгаруулалт энэ долоо хоногт боллоо. Эрэгтэй шатарчдаас олон улсын мастер Г.Амартүвшин, эмэгтэйчүүдээс ФИДЕ мастер Э.Хүслэн нар дотоодын ганц эрхийг авлаа.  Эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Г.Амартүвшин, С.Чингүүн, М.Амилал, Х.Итгэлт, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар өрсөлдсөн. Эдгээр шатарчдаас олон улсын мастер Г.Амартүвшин гурван оноо ...

“The MongolZ” баг АНУ-д зохиогдож буй тэмцээнээс эхний хожлоо авлаа

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын өндөр чансаатай “Intel Extreme Masters Dallas 2025” тэмцээн АНУ-ын Даллас хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн нэг сая ам.долларын шагналын сантай бөгөөд 16 баг хоёр хэсэгт хуваагдан тоглоно. Манай улсын “The MongolZ” багийн хувьд Азийн чансааны оноогоороо уригдан оролцож байгаа юм. Тэд А хэсгийнхээ эхний тоглолтоо өнөө өглөө Бразилын “FURIA” багийн эсрэг “Во3” (гурван “map”- аар ялагчийг тодруулах) ...

Ч.Ариунзул Эверестийн оргилд гарлаа

Уулчин Ч.Ариунзул далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын оргилд өнөөдөр амжилттай гарлаа. Тэрбээр Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин болж байгаа бөгөөд өчигдөр А.Баттогтох (15), Б.Батхишиг (16) нар тус уулын оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан юм. Уулчин Ч.Ариунзул өдгөө дөрөвдүгээр кемп руу бууж байгаа талаар мэдээлэл бидэнд ирлээ. Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) ...

Б.Мөнгөнзул шатрын ААШТ-ээс МӨНГӨН медаль хүртлээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотод болж буй шатрын тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний эхний өргөөс тэргүүлэгчдийн эгнээнд явсан Б.Мөнгөнзул Энэтхэгийн Агравал Вантикатай тэнцэхэд л тивийн аварга болох байсан ч харамсалтайгаар хожигдов. Ингээд дөрвөн тамирчин ижил 7 оноотой болсноор нэмэлт үзүүлэлтээр БНХАУ-ын олон улсын мастер Ю Шин Сон тэргүүлж, манай тамирчин Б.Мөнгөнзул мөнгө, Казахстаны эмэгтэй их ...

Хүүхдийн спортын зуны VIII наадмын спортын төрлүүд хаана болох вэ

Хүүхдийн спортын зуны VIII эхлэхэд 13 хоногийн хугацаа үлдлээ. Тэмцээн зохион байгуулагдах Спортын цогцолборын мэдээллийг хүргэж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа – Спортын төв ордон /05.26/Бадминтон -Налайх дүүргийн БТСГ-ын заал / 05.26-05-28/Волейбол” СХД, Хан-Уул, Баянгол дүүргийн БТСГ, ТЭЦ-4 замын урдах В корпус заал /05.26- 06.04/Гимнастик – МУБИС, БТС-ийн спорт заал /05.26/Байт харваа- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн- /05.29-05.30/Бокс – Хан-УУл дүүргийн ...

Чандмань сумын 100 жилийн ойн барилдаан Б.Бат-Өлзий заан түрүүллээ

Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит “Хан Жаргалант хайрханы хишиг” Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын ...

Душанбегийн Их дуулгад Гавьяат тамирчин Э.Ариунболд тэргүүтэй жүдочид барилдана

Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн их дуулга энэ сарын 2-4-ний хооронд болох бөгөөд тэмцээнд 24 орны нийт 233 (эрэгтэй 129, эмэгтэй 104) тамирчин оролцохоо мэдүүлжээ. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа (гавьяат тамирчин), Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 17 тамирчин өрсөлдөх бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд (гавьяат тамирчин), Т.Түмэнжаргал, 66 кг-д Т.Төрболд, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, ...

Монголын шатарчид Азийн АШТ-нд оролцоно

АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-ны хооронд болох бөгөөд 34 орны нийт 262 тамирчин оролцоно. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Од нарын удирдлага дор Үндэсний шигшээ багаас эмэгтэйчүүдийн ангилалд Их мастер Б.Мөнгөнтуул (гавьяат тамирчин), Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул, эрэгтэйчүүдэд Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, ...

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ Азийн аваргын В дивизонд өрсөлдөнө

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн Азийн аварга VII сард Хятадад эхэлнэ. 31 дэх удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дивизонтой болно. А дивизоны найман багийн зургаа нь дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө тоглох бол В дивизоны аварга нь А хэсэг рүү дэвших учиртай. Энэ жилийн тухайд өнгөрсөн жилийн В дивизоны аварга Индонезийн шигшээ баг А дивизон рүү дэвшиж, Тайвань 1984 оноос ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.