Х.Нямбаатарын эрин үе дуусч дүүргийн засаг ноён хотод эзэн суух нь ээ

Хотын даргаасаа илүү эрх мэдэл, ямбыг эдэлж, дур мэдэн найздаа шилэн ТҮЦ байршуулах зөвшөөрөл өгсөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, хотын мэрийнхээ толгой дээр гарч даапаалж буй. Өчигдөр Х.Нямбаатар өглөөний шуурхай хуралдаа М.Алтангэрэлийг дуудсан ч мань хүн Хотын даргыг “хүн чинээ” тоосонгүй.
Бүр цаашлаад дүүрэг дээрээ АН-ынхаа нөхдийг цуглуулж Х.Нямбаатарыг “Дүүргийн Засаг даргын бүрэн эрхэнд халдаж байна” хэмээн томорч, найзынхаа шилэн ТҮЦ-ийг дахин өөр газар судалж, байршуулах үүргийг өгчээ.
Уг нь өчигдөр Х.Нямбаатар дахин ийм зөрчил гаргахгүй байхыг бүх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон ч даанч М.Алтангэрэл тоосонгүй.
Үнэндээ М.Алтангэрэл, Хотын даргын үүрэг чиглэлээр ажиллах ёстой ч өөрөө өөртөө бүрэн эрх ямбыг өгчихсөн тууж явна.
Уг нь Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн өнгө үзэмж, иргэдийн тав тухыг алдагдуулж буй ТҮЦ-нээс хэл амтайханаар арайхийн салж байв. Гэтэл ганц дүүргийн засаг ноён намынхаа найздаа хууль зөрчин байж давуу эрх олгож, шилнийг байршуулах зөвшөөрөл өгсөн нь үүний цаана маш том ашиг сонирхол нуугдаж буйг Хотын дарга Х.Нямбаатар мэдмээр л юм.
Гэтэл бүхэл бүтэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн НИТХ-ын төлөөлөгч ч биш дүүргийн ИХТ-аас айж агшиж байна гэхээр гайхмаар.
Хууль, дүрмээрээ бол “мяндагтан” М.Алтангэрэл дүүргийн биш НИТХ-ын төлөөлөгчийн статустай байж Засаг дарга хийх эрхтэй.
Гэтэл жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Х.Болормаагийн суганд хавчуулагдаж, түүний дэмжлэгтэйгээр Засаг ноёны сэнтийд заларсан нэгэн. Хууль, дүрмийг ягштал биелүүлдгээрээ алдартай Х.Нямбаатар дарга дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлийг нүднийх нь өмнө хуулиас давсан давуу эрхийг өөртөө олгож найздаа шилэн ТҮЦ байршуулах зөвшөөрлийг олгож, татвар төлөгчдийн мөнгөөр өнөөхийг нь буулгаж зөрчлийг арилгуулсан атал яагаад түүнд дарамтлуулах болов.
Өнөө засаг ноён М.Алтангэрэл нь хуульд захирагдахгүйгээр барахгүй “Х.Нямбаатар дүүргийн Засаг даргын бүрэн эрхэнд халдаж байна” хэмээн нам нэгтэй дотнын анд Д.Баттүвшиндээ дахин өөр газар ТҮЦ-ийг нь байршуулахаар судалж үүрэг өгчхөөд байхад Х.Нямбаатар хариуцлага тооцох нь бүү хэл юу ч хэлж чадахгүй байгаа нь түүнтэй тэрсэлдэж, маргалдахаас айчихав уу гэж намынхан нь нөхөд “шивэр авир” хийж, “Нямбаа дарга харьжээ хөөрхий” гэж даапаалж явна. Ямартай ч Хотын дарга, дүүргийн засаг ноён хоёрын тэмцэл албан ёсоор эхэлж Х.Нямбаатар дүүргийн Засаг даргын эрх мэдэлд халдсан уу гэх асуулт хариултгүй үлдлээ.
Одоохондоо Нямбааг барахгүй