Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг Эмэгтэйчүүдийн гранпри цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн Энэтхэгийн Пуна хотод боллоо. Энэ тэмцээнд оролцсон ОУХМ Б.Мөнгөнтуул X байр эзэлж, 4000 еврогийн шагнал хүртжээ. Түүний хувьд сүүлийн өрөгт Энэтхэгийн их мастер Харика Дронаваллитай тоглон тэнцсэнээр 3.0 оноотой тэмцээнээ дуусгасан байна. Пунагийн цуврал түүний оролцох ёстой сүүлийн тэмцээн байсан бөгөөд Б.Мөнгөнтуул ...
”Улаанбаатар марафон 2025″ олон улсын гүйлтийн зай төрлүүдтэй танилцаж, өөрийн гүйх төрлийг сонгон марафондоо идэвхтэй оролцохыг уриалж байна. 1.5 км Хамгийн ойрын зайн энэ төрөл нь гэр бүл болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төрөл бөгөөд найз нөхөд, гэр бүлээрээ бие биеэ хүлээж, дэмжиж, урамшуулан хамтдаа бариандаа орж, тухайн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлдэг. Уг төрөлд нэг гэр бүлээс хэдэн ч гишүүн гүйх боломжтой. ...
Бямба гарагт Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдах бөгөөд дөрөвдүгээр сарын 10, 11-нд 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэх ажээ. Үзэгчдийн дундаас гурван азтан тодруулахаар төлөвлөжээ. Дэлгэрэнгүй...
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн “А” болон “В” дивизонд хуваагдан зохион байгуулагддаг. Энэ удаагийн “В” дивизоны Ази тивийн аварга шалгаруулах Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн энэ долоо хоногт Монгол Улсад болохоор төлөвлөгджээ. Тодруулбал, Хонгконг, Тайвань болон Монголын сагсан бөмбөгийн багуудын тоглолтууд энэ сарын 11-13-ны өдрүүдэд “М Банк Арена”-д болно. Өргөтгөсөн ...
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй цуврал барилдаан үргэлжилж байна. Өчигдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол улсын өсөх идэр харцага Д.Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд боллоо. Барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний ...
Цахим спортын “CS2” төрлийн “PGL Bucharest” тэмцээн өчигдөр /2025.04.06/ эхэллээ. Тус тэмцээнд нийт 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд Ази тивээс Монголын “The MongolZ”, Хятадын “Rare Atom” багууд оролцож, эхний тоглолтоо хийсэн. “The MongolZ” баг эхний тоглолтоо Францын “3DMAX” багийн эсрэг хийж, 1-2 гэсэн харьцаатай хожигдлоо. Хоёр баг өмнө нь таван удаа учраа таарахад “The MongolZ” баг сүүлийн гурван тоглолтод нь хожоод байсан юм. Энэ удаад ч эхлээд “Ancient” дээр хожсон ...
Чөлөөт бөхийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга, 74 кг-д Б.Батбаяр, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар барилдлаа. Тэмцээний төгсгөлд Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 125 кг-д алтан медалийн төлөө барилдсан ч Ираны бөх, өсвөрийн ДАШТ-ий 3 алт, залуучуудын ДАШТ-ий 2 алтан медальт Амир Реза Масоумид ...
Чөлөөт, сонгомол бөхийн 2025 оны Азийн АШТ Йорданы нийслэл Амман хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн медальтнууд тодорсон бол өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлж байна. Өнөөдөр Монголын таван бөх барилдахаас 55 кг-д зодоглож буй Б.Отгонтуяа эхний ялалтыг байгуулж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр тэгшитгэлд БНСУ-ын бөх И Хю Римийг 10:0 оноогоор цэвэр ялсан. Б.Отгонтуяа U-23 насны ...
Йордан улсын Амман хотод сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 25-31-нд болно. Тус тэмцээнд нийт 378 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Харин манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, ...
Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа ба бүжгийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнх-Эрдэнэ, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн бол цасны гуталтай гүйлтийн 200 метрийн зайд Ө.Елмирза, гүйлтийн цанын ...