Йордан улсын Амман хотод сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 25-31-нд болно. Тус тэмцээнд нийт 378 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Харин манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, ...
Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа ба бүжгийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнх-Эрдэнэ, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн бол цасны гуталтай гүйлтийн 200 метрийн зайд Ө.Елмирза, гүйлтийн цанын ...
Италийн Верона хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд 100 буудалт даамын “Веронагийн цом” тэмцээн зохиогдсон. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Олон улсын их мастер Б.Мишээл түрүүлсэн байна. Тэрбээр дэлхийн аварга Виктория Мотричког ардаа орхин түрүүлсэн нь онцгой амжилт. 29 дэх удаагаа зохиогдсон тус тэмцээнд есөн орны 70 тамирчин өрсөлдсөн байна. Б.Мишээл нь 2016 онд Турк улсад болсон өсвөр үеийнхний ДАШТ-ээс блиц төрөлд хүрэл, ...
Энэ эмэгтэй хэн юм бэ? хэмээх өмнөтгөл Т.Цэрэндолгор гуайтай уулзаад ярилцаж суух ахуйд түүний амьдралынх нь үе, агшин бүр сэтгэл хөдөлгөм, баяр бахдал амжилт байх юм билээ. Өмнө нь жирийн тамирчин олон л хүнтэй уулзаж сурвалжилж байсан. -Би дал шахам жил спортоор хичээллэж явна. Миний шүтэн биширч явдаг зүйл нь бурхан биш спорт. Спорт намайг хүн болгосон, өдий наслуулчхаад одоо ч хамтдаа байна гэж тэр хэлнэ лээ. Одоо 87 насыг ...
Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тус хороо өнөөдөр хуралдаж, “Парис-2024” олимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар Ерөнхий сайдад танилцуулав. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олимпын наадмын бэлтгэл ажлыг одооноос эрчимжүүлэх хэрэгтэй. Үндэсний хороо тамирчид, дасгалжуулагчдад шаардлагатай ...
Засгийн газрын хуралдаанаар Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа. Биеийн тамир, спортын салбарт ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад ...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 25-нд боллоо. Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахална. 2024 оны зуны олимп, 2026 оны өвлийн олимпод оролцох Үндэсний шигшээ багийг сонгон шалгаруулж, шинэчлэн байгуулан, тангараг өргөх ёслолыг зохион байгуулж, олон улсын ...
2022 оны 12 дугаар сарын 03, 04-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах шатар сонирхогчдын тэмцээн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 154 дүгээр сургуулийн урлаг зааланд явагдаж, дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн шатрын холбоотой хамтран амжилттай зохион байгуулж, тус тэмцээнд 43 хорооны 90 гаруй шилдэг шатар сонирхогч иргэд ...
2023 оны наймдугаар сарын 16-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах тус наадамд 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болоод холбогдох албаны нийт 4500 орчим хүн ирэх тооцоо гарчээ. Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар “Тус наадмыг зохион ...
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Биеийн тамир, спортын улсын хорооноос “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг Дэлхийн допингийн эсрэг агентлагаар хоёр удаа “Дэлхийн допингийн эсрэг дүрэм-тэй нийцлийн талаас хянуулан Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулах зөвшөөрөл, зөвлөмжийг ...