Олимп, Паралимпийн эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгож, Үндэсний шигшээ багийнхны цалинг нэмлээ

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор боллоо. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг ...

Олимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ

Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэх  асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр “Монгол ...

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

“Алматы-2021” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 84, 92, 125 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, манай тамирчин 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ. 74 кг-ын жинд 2014 оны өсвөр үеийн ДАШТ болон Азийн аваргад үзүүрлэсэн “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Занданбудын Сумъяабазар эхний хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр шөвгийн наймд дэлхийн аварга Японы Такүто Отогүрогийн төрсөн ах, өсвөр ...

Team Mongolia: Токио-2020 олимпийн наадмын 21 эрх аваад байна

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадам хөшигөө нээхэд 100 хоног үлдээд байна. Манай тамирчдын хувьд яг өнөөдрийн байдлаар спортын долоон төрөлд нийт 21 тамирчин /үүнд 3×3 сагсан бөмбөг эмэгтэй багийн 4 тамирчин багтаж байна/ оролцохоор эрхээ аваад байна. Гэхдээ манай спорт сонирхогчдын хувьд удахгүй болох “Токио-2020” олимпийн наадам урд өмнөх олимпийн наадмуудаас онцлогтой болно. Учир нь Монгол Улсын спортын түүхэнд манай тамирчид анх ...

“Таван цагаргиг”-аар тамгалагдсан СЭТГҮҮЛЧ -ШҮҮГЧ

“Токио-2020” олимпийн бамбар аялуулах, триатлон-дуатлоны спортыг сурталчлах аяныг Ц.Сандуй даргатай Монголын триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс санаачилж Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын хилийн 1 тоот баганаас эхлүүлж байв. Аян өрнөсөөр Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг, Орвог гашууны бор толгойд Монгол Улсынхаа төрийнхөө далбааг мандуулж, Токиогийн олимпод оролцох ...

TOKYO-2020 олимпийн эргэн тойронд

Японы парламентийн шинэ чуулган дээр Ерөнхий сайд Ё.Суга нь хойшлогдсон наадмыг заавал зохион байгуулах түүхэн үүрэгтэй гэдгээ дурьдаад, цар тахлыг хяналтдаа авч, фронтын тэргүүн шугаманд ард түмнийхээ хамт зүтгэх болно гэдгээ мэдэгдэв. “Токио-2020 олимп руу урагшилдгаараа л урагшилна” гэж түрүүчийн 7 хоногт мэдэгдсэн Японы захиргаа, шинэтгэлийн сайд Т.Коно нь хурц байдлыг даван туулах КОВИД~19 Вакцин эрхэлсэн сайдаар томилогдов. ...

М.Уранцэцэг Доха мастерсаас хүрэл медаль хүртлээ

Катарын Дохад эхэлсэн жүдо бөхийн Мастерс тэмцээний эхний өдөр манай хоёр тамирчин хүрэл медалийн төлөө шалгаран үлдлээ.Жин тус бүрийн чансааны эхний 32т эрэмбэтэй дэлхийн шилдгүүд чуулсан тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, “С” хэсэгт орж эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт тойрогт ОХУ-ын Ирина Долговатай таарсан ч өрсөлдөгч ...

Т.Бах ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл ажиллана

2021 оны гуравдугаар сард Грекийн Афин хотноо болох ОУОХ-ны 137 дугаар чуулганы үеэр Олон Улсын Олимпийн Хороо/ОУОХ/-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн товтой байсан. ОУОХ-ны Ёс зүйн комиссын дарга, (H.E ) ноён Бан Ги-Мүн, Ёс зүй , хууль дүрэм сахиулах асуудал хариуцсан мэргэжилтэн Пакере Заппелли нар өчигдөр одоогийн Ерөнхийлөгч Томас Бах энэ сонгуульд өрсөлдөх цор ганц нэр дэвшигчээр тодорсон гэдгийг албан ёсоор зарлалаа. Ингэснээр энэ жил ...

Орвог гашууны бор толгойд “ТОКИО-2020”-ийн бамбар аялуулав

Монгол эх орныхоо хилийн захын дөрвөн цэгт Монгол Улсын төрийн далбааг “Токио-2020” олимпийн бамбартай хамт аялуулах, триатлон-дуатлоны спортыг сурталчлах санаачилгыг Монголын триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс 2019 онд гаргасан билээ. Уг ажлыг МҮОХ, ХХЕГ, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон бусад байгууллага дэмжин ажиллаж байгаа юм.   Өнгөрсөн онд Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын ...

Г.Хэрлэн “ТОП-66” тэмцээнд түрүүллээ

Өчигдөр Самбо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт Олон улсын хэмжээний мастер Дагвын Дэлгэрбаярын нэрэмжит “ТОП-66” жүдо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн боллоо. Нийт долоон сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд палас”-т болж, 45 жүдоч хүч үзлээ. Энэ удаад “Токио-2019” ДАШТ-ий тавдугаар байрт ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү тодорхой шалтгааны улмаас оролцоогүй бол УАШТий хошой мөнгөн ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.