Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Монгол Улсын Ардын эмч цолыг: Бөөрний өвчлөлийн оношилгоо, эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг нэвтрүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрүүл мэндийн яамны Урологи-Андрологийн ...
Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн 80 хувиар тогтоож, нөхөн төлбөрийн үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлнэ. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд анхны цэргийн багийг ...
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж буй. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сард эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Дүүжин замын тээврийн ...
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Бүх нийтийн мод тарих өдрүүд”-ийг улсын хэмжээнд 09 дүгээр сараас 10 дугаар сарыг дуустал хугацаанд зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын гурван байршилд гэхэд л төрийн болон хувийн хэвшлийн 225 байгууллага, аж ахуйн нэгжийн 2,500 гаруй хүн 12 төрлийн 3,500 орчим тарьц, суулгац тарилаа. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 65 байгууллага 500, “Олон улсын эко цэцэрлэгт ...
Хүүхэд бүрийг аюул, ослын үед өөртөө болон бусдад тусламж үзүүлэх чадвартай, хариуцлагатай иргэн төлөвшүүлэх зорилготой “Анхны тусламж амь аварна” төсөл Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна. Төслийн хүрээнд дүүргийн ЕБ-ын 23 сургуулийн багш, сурагчид сургагч багшаар бэлтгэгдэж, сургуулийн орчинд тохиолдох аливаа осол, гэмтлийн үед анхны тусламжийг үзүүлэх мэдлэг, ур чадвар, зөв хандлагыг түгээх зорилготой. Дэлгэрэнгүй...
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Анхны тусламж, эрүүл мэндийн төгс төв” НҮТББ-тай хамтран “Анхны тусламж амь аварна” сарын аяныг дүүргийн төрийн өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж, гэнэтийн осол гэмтэл гарсан тохиолдолд цаг алдалгүй тусламж үзүүлэх мэргэшсэн сургагч багш бэлтгэх төсөл амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. Хүүхэд бүрийг аюул, ослын үед өөртөө болон бусдад тусламж үзүүлэх чадвартай, ...
Олон улсын Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B2-оос B1 болгон ахиулж, урт хугацааны төлвийг “тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа. Зээлжих зэрэглэл ахих болсон үндэслэлд эдийн засгийн тогтвортой өсөлт, өрийн удирдлагын сайжралт, төсвийн сахилга бат бэхжсэн байдал, экспортын бүтэц төрөлжиж эхэлсэн үр дүнг онцлон дурджээ. Энэ нь Монгол Улсын хувьд 2014 оноос хойш авсан хамгийн өндөр зээлжих үнэлгээ бөгөөд улсын эдийн ...
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өчигдөр (2025.10.15) боллоо. Энэ удаагийн хурлаар 102 аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд олгох урамшуулал, Хайлаастын уулзварыг дахин инженерчлэх төлөвлөгөө, Улаанбаатар хотын хэмжээнд замын тэмдэг тэмдэглэгээ, осол бууруулах инженерийн шийдлийг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ авах талаар хэлэлцлээ. 102 аппликэйшний урамшууллыг улирал бүрийн дараа сарын ...
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс богино болон дунд хугацааны ажлуудыг шат дараатайгаар хийж байна. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн Нарны гүүрний доогуурх Uturn-ний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөн шинэчилж буй ажлын явцтай танилцлаа. Тодруулбал, НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч Б.Сэмжидмаа, Ө.Сумъяабаатар, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран болон Замын хөдөлгөөний удирдлагын ...
“Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад гаалийн нэмэлт татвар ногдуулахаар болсон”, “Хятадын талаас Монгол Улс руу экспорт хийхийг хориглосон” гэх мэдээлэл ор үндэсгүй болохыг тус улсын Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдэгдлээ. Уг мэдэгдэлд тус улс энэ сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ журам мөрдөж эхэлсэнтэй холбоотой гаалийн бүрдүүлэлт түр хугацаанд саатсан болохыг тайлбарлажээ. Боомтын ачаа, барааны тээвэрлэлт, ...