Ерөнхий сайдаас ҮЛДЭХ ҮГ


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Уг ярилцлагад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар олон асуудалд байр суурь, үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд хувь хүн талаасаа ч зарим асуултад хариулт өгчээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын ярилцлагаас өлгөж авах олон чухал асуудал байх ч цахим сүлжээнд жүжигчин О.Дөлгөөнтэй ямар харилцаатай вэ гэдэг асуудлыг сонирхож байгаа нь харамсалтай. Тиймээс уншигчдадаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Өдрийн сонин”-д өгсөн дэлгээ хоёр нүүр ярилцлагаас улс төрд өрнөж байгаа олон үйл явдал, ялангуяа олны анхаарлын төвд байдаг улстөрчдийн талаар ямар байр суурь илэрхийлснийг нэхэн сануулж байна.

1. Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий. Баялгийн тухай сэдэв дээр нийтлэг зүйл ч бий. Парламентын ардчиллын зарчмууд дээр дайсагнах хэмжээнд очсон зүйлс ч байдаг.

2. Эби дарга маань намайг харц, өөрийгөө язгууртан л гэж ойлгуулах гээд байгаа бололтой.

3. АН-ын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Доржханд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Г.Занданшатар дарга бидний хувьд түүхэн хариуцлагын нэг завинд сууцгаасан улстөрчид болсон.

4. Би Ч.Лодойсамбууг гишүүн болохоос нь өмнө уулзаж ч байгаагүй. Утсаар ч харилцаж үзээгүй. УИХ-ын гишүүдэд эргэлзээтэй зүйл байгаа бол уулзчих боломж нь байдаг шүү дээ. Нүүр тулж уулзалгүй улс төрийн дүгнэлт хийнэ гэдэг сайн зүйл биш.

5. Галыг өөр дээрээ аваад зоригтой алхмууд хийж чаддаг манай Х.Нямбаатар, Н.Учрал, Ц.Туваан, О.Алтангэрэл гээд байна, байна. Бас ажлын ардуур үлдээд байдаг шимэгчид ч байгаа.

6. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа.

7. “Херо”-гийн Б.Баатарыг уран бүтээлч байхад нь улстөрчид өөрсдөө л гүйж очоод, улс төрийн нэвтрүүлэг хийлгэдэг болсон байх. Одоо тэгээд өөрсдөө л хол байчихад болно шүү дээ.

8. Одоо Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ирээд шүүх дээрээ учраа олчих хэрэгтэй дээ. Өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирж ч магадгүй нөхцөл үүсч байх шиг байна шүү.

9. “Сахал”Д.Эрдэнэбилэг ч Сингапурт сонгуулийн дүн харж зөндөө л удах шиг боллоо. Эрдэнэт үйлдвэрийг буцаах санаархал нь хэзээ ч биелэхгүй.

10. Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би.

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.