Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гомдлоор өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг шалгаж байна

Өмгөөлөгч асан Г.Батбаярын охин Б.Ариунзаяа энэ сарын 12-ны өдөр /2025.05.12/ сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй маргалдаж, улмаар олон нийтийн газарт үймээн дэгдээсэн гэх бичлэг цахим сүлжээнд цацагдсан.

Харин маргааш нь сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Өмгөөлөгч асны охин Б.Ариунзаяа нь намайг хэл амаар доромжилж, ундааны сав шидэж, нүүр рүү нулимсан. Бүх үйлдэл нь камерын бичлэгээр нотлогдоно. Тиймээс дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний хувьд хоёр ч удаа цагдаагийн байгууллагад очсон нөгөө талаас ирсэнгүй” нэж цахим хуудастаа түгээсэн. Гэхдээ энэ хэргийг өдгөө ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд сэтгүүлч Н.Өнөрцэцэг гомдол гаргасан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.