АНУ-Д ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ H2A, H2B ВИЗНИЙ ТУХАЙ

 

 

АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спэлбэрг- ийн мэдэгдсэнээр :

Монгол улс 2018 оны 1 сарын 18-с АНУ-д хөдөлмөр эрхлэх орнуудын жагсаалтад орсон. 
Гэрээгээр ажиллах хоёр төрлийн визний ангилал байгаа.
1. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлуудад ажиллах хүч авах зориулалттай.
2. H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлууд, жишээ нь аялал жуулчлалын салбарт ажилчин авахад ашиглагддаг. 

 

Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн сертификат гэж гаргадаг. Үүнээс процесс эхэлдэг. H-2A визэд дугаарын хязгаарлалт байхгүй бөгөөд H-2B виз дугаарын хязгаарлалттай. Конгрессоос ойролцоогоор 66,000 мянган ажилчин хүлээж авна гэсэн тоо байдаг байна.

 

Виз хэзээнээс олгож эхлэх вэ?

 

Монгол Улс маань 1 сарын 18-с АНУ-д хөдөлмөр эрхлэх орнуудын жагсаалтад орсон хэдий ч гуравдугаар сарын 1-нээс H-2B виз олгож эхэлнэ. Харин H-2A визийн хувьд дугаарын хязгаарлалт байхгүй учир хэзээ ч мэдүүлж болно. Жил болгон АНУ-д хөдөлмөр эрхлэх орнуудын жагсаалтыг гаргахаар хэлэлцдэг. Дараагийн жилүүдэд Монгол Улс уг жагсаалтад хамрагдах боломжтой хэдий ч хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална. Энэ жилийн гаргасан хөдөлмөр эрхлэлтийн жагсаалт энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 17 хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.

 

Гэр бүлээ авч явах боломжтой юу? 

 

H2 визийн хувьд гэр бүлээ хамтад нь авч явах виз байдаг энэ нь H4 гэдэг виз юм. Харин эхнэр нөхөр хоёулаа ажиллах бол ажил олгогчтой хийх гэрээндээ тусгах ба өргөдөл дээрээ бичин зөвшөөрөл авсан байх шаардлагатай юм байна.

 

Визэд хамрагдаж байгаа иргэдийн үндсэн шалгуур юу вэ?

 

H-2A ба H-2B визэд хамрагдаж байгаа хүмүүсийн үндсэн шалгуур нь тухайн ажлаа хийгээд эх орондоо зайлшгүй эргэж ирэх үндэслэлээ батлах явдал юм.
Энэ жилийн жагсаалтаас гурван улс орон хасагдсан байгаа. Шалтгаан нь тухайн улсын иргэд визийг зөв зохистой ашиглаагүйд байгаа юм.

 

Ажлын визийн хугацаа? 

 

АНУ-ын хөдөлмөрийн яаманд хүсэлт тавьснаар зөвшөөрөл буюу хөдөлмөрийн сертификат олгоно. Тухайн ажил олгогч байгууллагаас хамааран гэрээт ажлын визийн хугацаа өөр өөр байна. Ихэвчлэн 3 сараас дээш 1 жил хүртэл хугацаатай байна. Харин өргөдөл дээрээ үндэслээд 3 жил сунгаад явах боломжтой гэнэ.

 

Англи хэлний шаардлага тавигдах уу? 

 

Англи хэлний шаардлага тавигдахгүй бөгөөд тухайн ажил олгогчоос тавих шаардлагаас хамаарах юм байна.

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.