ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙД УНШЛАГА НОМЫН ЗАХИАЛГАА ОНЛАЙНААР АВДАГ БОЛЛОО

 

Монгол орны бурхан шашны төв болох Гандантэгчилэн хийд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж цаг үеэ олсон ажлыг хийв. Сүсэгтэн олон хурал номын захиалгаа онлайнаар захиалах боломжтой боллоо. Та бүхэн  http://43.231.114.104/ хаягаар Гандантэгчилэн хийдийн цахим хуудаст нэвтэрч цахим хуудсаар уншуулах номын захиалгаа өгч, онлайнаар төлбөр тооцоог хийх боломжтой болов. 

 

Ном захиалах гарын авлагын хэсэг 

 

 

Сүсэгтэн олон сар шинийн баярын дараа засал номоо уншуулах ажлаа амжуулахад цаг зав, зардал хэмнэх бүрэн боломж бүрдлээ. Цаг үетэйгээ хөл нийлүүлж, технологийн дэвшлийг ашиглан сүсэгтэн олныхоо хэрэгцээ шаардлагыг энэ мэт хангаж ажиллах нь цаг үеэ олсон оновчтой шийдэл болжээ.

 

 

 

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.