“Буянт мэлмий” арга хэмжээ Баянзүрх дүүрэгт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна

БНСУ-ын эмч нарын бүрэлдэхүүн хүрэлцэн ирж иргэдийн ойрын харааг оношилж, хараанд нь тохирсон нүдний шил бэлэглэх арга хэмжээг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Жавхлан санаачлан зохион байгуулж байна. Тэрээр өмнө нь 2019 онд өөрийн сонгогдсон 12 дугаар хорооны 300 гаруй иргэдийг хамруулан энэхүү арга хэмжээг зохион байгуулж байсан бол энэ жил төвийн бүсийн хороод болох 8, 10, 12, 13, 14, 38, 39, 42 дугаар хорооны 500 гаруй иргэдийг хамруулж байна. БНСУ-аас эмч нарын бүрэлдэхүүнд 38 жил зөвхөн нүдний харааны чиглэлээр мэргэшсэн туршлагатай Жон Хаг Жон эмч багтжээ. Тэрээр монголчуудын нүдний ойрын хараа орчны бохирдлоос үүдэлтэйгээр муудаж буйг хэллээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд мөн сахрын өвчний шинжилгээг хийж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.