“ЦЭНХЭР ҮСТ” ЦЭРЭН “ЭЛИЙРЭГЧ” УЯНГЫГ ТЕГ-Т ШАЛГУУЛАХААР ӨГӨВ

Цахим хуудсаараа дамжуулан монголчуудыг байнга доромжилдог “элийрэгч” Уянгыг АН-ын дарга Л.Гантөмөр УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн биш энэ хүнээр тойргоо, АН-аа самруулж дуусаад байна. Эцэст нь Монгол Улсаа самруулж болзошгүй байгаа бололтой.

Журмын нөхрийнхөө үхлээр улс төр хийж, сонгогчидтой хийх уулзалтуудаа зогсоож, эрх баригч нам руу дайрах нэрийдлээр АН-ын бүх гишүүдийг хамруулсан улс төрийн акц хийхийг Ц.Уянга ил цагаан шаардсан. Үүнийг нь ҮАБЗ-ийн гишүүний нэг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хүртэл аялдан дагалдаж, ноён нуруу нь хуга нугарч дэмжиж буйгаа илэрхийлж байсан. Үүнийг “цэнхэр үст” Цэрэн Монгол Улсын аюулгүй байдалд нөлөөлөх гэсэн гадны тагнуулын байгууллагын явуулга хэмээн үзэж буйгаа илэрхийлэн, Ц.Уянгыг Тагнуулын Ерөнхий газарт шалгуулах хүсэлт өглөө. Тэрбээр Ц.Уянга шиг гадаад нөхөртэй. Гэсэн хэдий ч хэзээ ч гадаадын ЭСЯ болон бусад улс орны улстөрчидтэй Уянга шиг харьцаж байгаагүй. Харьцах ч боломжгүй байдаг.

Гэтэл Ц.Уянга үзэл бодолтойгоо нийлээгүй хүнийг Ерөнхий сайд байсан ч хамаагүй гадаадын ЭСЯ-д болон бусад холбогдох хүмүүс рүү цахим хаягийг нь таглаж матдаг. Үүнээс нь болоод гадаадад амьдардаг Ц.Уянгатай өөр үзэл бодолтой монголчууд цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлж чадахаа больсон. Энэ нь нэгдүгээрт Монгол хүний хувийн мэдээлэл нууцыг гадныханд задруулж, аюулгүй байдалд нь халдаж байна. Хоёрдугаарт, Ц.Уянга, Монголхүү нар нь Монголын өв соёл, уламжлалт үндэсний баяр наадмыг эсэргүүцсэн #NONAADAM, Орос, Украйны дайныг эсэргүүцэх нэрийдлээр хэтэрхий нэг талыг барьж монголчуудыг хооронд нь талцуулж турхирч байсан.

Гуравдугаарт, УИХ-ын энэ сонгуулийн үр дүн яаж гарахаас үл хамааран бослого, жагсаал тэмцэл, өнгөт хувьсгал руу өдөөн турхирч магадгүй тул монгол хүн бүрийг доороо суурьтай дотроо бодолтой байгаарай хэмээн болгоомжлууллаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.