ШУТИС хувьчлагдахад бэлэн үү

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэх тухай асуудлыг зарласан цаг саяхан. Сургуулиудыг нэгтгэх бэлтгэл ажил ч эрчимтэй үргэлжилж байгаа. Мөн үгэнд орохгүй, нэгдэхийг эсэргүүцэж буй захирлуудыг ч ээлж дараагаар нь явуулж байгаа. Энэ завшаанаар зарим их сургуулийг хувьчлах “хуйвалдаан” ч ид өрнөж эхэлсэн сурагтай. Тодруулбал, хуучин КТМС нэрээр алдаршсан ШУТИС-ийн салбар сургуулийг хувьчилж багш нар нь захиралтайгаа хамтран өргөх бичгийг яам тамга, удирдах зөвлөл рүүгээ өргөсөн сурагтай. Үүний цаана ШУТИС-ийг хөл дээр нь босгосоноороо алдартай, нэг үе Орост Юнескогийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Бадарч КТМС-ийн одоогийн захирал Баттүвшинтэй хамтран менежментийн хувьчлалаар авах асуудлыг Боловсролын яаманд гаргасан байна. ШУТИС-т тэтгэвэрт гарсан бүх захирлуудаа сольсон хэдий ч сугарч үлдсэн Баттүвшин хэмээхийн ар талд асар том татаас бий гэдгийн учир шалтгаан ийм байсан хэмээн ШУТИС-ийнхан шуугилдаж эхэлсэн гэнэ.

