Хамтарсан ЗГ-аас АН жийгдэж, ХҮН үлдэж ИЗНН, Үндэсний эвсэл хоёр орж ирэхээр болжээ

МАН-ын Бага хурал өчигдөр хаалттай хуралдаж, шөнө 03:00 цагийн үед зарим шийдвэрээ гаргаж өндөрлөсөн. Энэ хуралдаанаар Бага хурлын гишүүдийн ихэнх нь улс орны эрх ашгийг эрэмбэлж Засгийн газар намуудтай хамтарсан нь дээр гэх саналыг гаргажээ.
Гэхдээ Бага хурлын гишүүдийн олонх нь буюу 61 хувь нь АН-тай хамтрахгүй гэдэгт санал өгч, тэд хамтарсан Засгийн газарт ажиллах боломжгүй боллоо. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хамтарсан хэвээр байна. АН-ын оронд Үндэсний эвсэл, ИЗНН хоёрт боломж нээгдлээ гэсэн үг.
Энэ талаар МАН-ын ЕНБД Я.Содбаатар “Хамтарсан Засгийн газрын гэрээгээ зөрчсөн улстөрийн намыг оруулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлэх шийдвэрийг өнөөдөр намуудад танилцуулна. Ингээд дараагийн асуудал яригдаад явна” гэх тайлбарыг өгсөн.
Ингэснээр хамтарсан Засгийн газраас АН шахагдана, харин ХҮН нам үлдэнэ гэсэн үг. Цаашдаа Засгийн газарт Н.Номтойбаярын тэргүүлж буй Үндэсний эвсэл, Б.Батбаатарын толгойлж буй ИЗНН-ууд хамтрах боломж нээгдэж байгаа юм.
Эх сурвалж: erennews.mn