Улиастай, Хужирбулангийн иргэд Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг дэмжиж байна

Монгол Ардын намаас УИХ-ын сонгуулийн VIII тойрог, Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчид тус дүүргийн 23, 28, 35 дугаар хорооны иргэдтэй шинээр байгуулагдаж байгаа “IGM” буюу Олон улсын цэцэрлэгт хүрээлэнд уулзалт хийлээ. Гурван хорооны 1500 гаруй хүн цугларсан энэхүү уулзалтад нэр дэвшигч Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангаар ахлуулсан УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар уулзалт хийж намын мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

Ирээдүйдээ үлдээх үнэт өв бол ногоон байгууламж. Баянзүрх дүүргийн ногоон байгууламжийн “Алтан гурвалжин” гэж нэрлэгдэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дарь-Эх цогцолбор, Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж Баянзүрхчүүд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлж байна.

Өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирсэн Хужирбулан, Улиастайн иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “20 минутын хот” реформыг дэмжиж буйгаа илэрхийлж байна.

Баянзүрх дүүргийн иргэд шат шатандаа МАН-д итгэл хүлээлгэсний үр дүнд 2020-2024 онд дүүргийн төсөв 15 дахин өсөж, салбар бүрд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Тийм ч учраас дүүргийн иргэд цаашид тогтвортой засаглалыг дэмжиж, хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байна. Мөн салбар бүрийн төлөөлөл болж, тулгамдсан асуудалд шийдэл, гарц олж, амласнаа хэрэгжүүлсэн нэр дэвшигчийг эхэлсэн ажлаа дуусгахыг иргэд үүрэг болгож байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.