Хонины ууц, үхрийн өвчүү, бууз хулгайлжээ

Жил бүрийн сар шинийн баярын өдрүүд дөхөхөд айл, өрхүүдийн хонины ууц, үхрийн өвчүү хулгайлах хэрэг бүртгэгдэх нь нэмэгддэг гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сүүлийн өдрүүдэд буюу 2025 оны хоёрдугаар сарын 4-нд Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зуслангийн байшинд хулгайч орж, хоёр ширхэг өвчүү, үхрийн мах алдагдсан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Мөн хоёрдугаар сарын 7-нд нийслэлд “СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэх мэдээллийг авч шалгахад, нэг ширхэг хонины ууц, хоёр ширхэг мөнгө аяга алдагдсан хэргийг тус тус шалгаж байгаа аж.

Тиймээс иргэд, айл, өрхүүд сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлсээ хадгалахдаа цоож түгжээг сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.