3х3: Эмэгтэй шигшээ баг БНХАУ-ын шигшээ багтай шийдвэрлэх тоглолт хийнэ

Насанд хүрэгчдийн 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болж байна. Өнөөдөр шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорно. Манай улсын эмэгтэй шигшээ баг “D” хэсэгт Бразил, Герман, Украины багуудыг дараалан хожиж хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан.

Өнөөдөр Монголын эмэгтэй баг “А” хэсгийн гуравдугаар байраар шалгарсан БНХАУ-ын багтай тоглоно. Аль хожсон баг нь шөвгийн наймд шалгарч маргааш АНУ-ын багтай тоглох юм. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.