Бүтээмжийн менежер нь үгүй болсон ч Дэд сайд болж дэвших М.Оюунчимэг

УИХ, Засгийн газрын түвшинд яам, Тамгын газрууд болон төрийн өмчит компаниудад байгаа давхардсан чиг үүрэг бүхий дарга нар, Бүтээмжийн менежерүүдийг цомхотгоно гэдгийг ил тод хэлж байгаа.
Гэхдээ зөрүүлээд яамдад Дэд сайдын суудлаа зална. Тиймээс Бүтээмжийн менежерээс “мултарсан” Дэд сайдын суудал руу гэтэгсэд хөлийн хурд мэдэн МАН-ын байр Төрийн ордны хооронд жирийх болжээ.
Тэдний нэг нь М.Оюунчимэг. Мань хүн УИХ-д хоёр дараалан сонгогдсоных МАН-даа нэлээд дээгүүр бичигдэж явсан нэгэн. Харамсалтай нь УИХ-ын 2024 оны сонгуульд “өвдөг шороодож” хоосон хоцроод байсан.
Гэвч УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн “Монголросцветмет” нэгдлийн захирлаар очоод М.Оюунчимэгийг Бүтээмжийн менежерээр “авчихсан”. Бодвол намынх нь “гуйлга” ч биз.
Харин одоо Хэмнэлтийн хуулийн дагуу МАН томилсон менежерүүдээ цомхотгох бөгөөд хэн нэгнийг үлдээчихвэл АН-ынхан барьцах нь гарцаагүй. Тиймээс гишүүн асан яаж “лааз өшиглөх” юм бэ хэмээн Дэд сайд М.Оюунчимэг гэж дуудуулахаар зэхэж дээ.