Баян-Өлгийд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Онцгой байдлын албанд 08.19-ний өдрийн 09:15 цагт Баян-Өлгий аймаг, Булган сум 2 дугаар багийн “Сайхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 280 км, сумын төвөөс урд зүгт 60 км хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага ирсэн байна. Энэ дагуу тус аймгийн Булган сумын Мэргэжлийн ангийнхан, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.


