Жолооны ард хавчуулагдсан иргэнийг аварчээ

Онцгой байдлын албанд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо суудлын 2 автомашин мөргөлдөж 1 автомашин замын хажуу руу унасан тухай дуудлагыг 08.25-ны 05:33 цагт иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Лексүс-570” загварын автомашин нь иргэн Н-ийн “Приус-55” загварын автомашинтай мөргөлдөж, “Приус-55” загварын автомашины жолооч Н /30 настай, эрэгтэй/ автомашиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдаж ухаан алдсан байсныг 06:05 цагт эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.