Хараа голд живсэн машиныг татан гаргажээ

Онцгой байдлын газар Дархан-Уул аймаг, Дархан сум 3 дугаар баг “Хараа” голд голын усанд автомашин осолдсон /унасан/ тухай дуудлага 14:07 цагт иржээ.
Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход “Sоnato-6” загварын суудлын автомашин “Хараа” голд осолдсон /живсэн/ байсныг ажиллан татан гаргажээ.


