3 тэрбум төгрөг завшиж, гадаад руу зугтсан иргэнийг БНСУ-аас баривчилжээ

Санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөгийг завшсан, бусдаас их хэмжээний мөнгө залилсан зэрэг хэргүүдэд Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг Солонгос улсаас албадан авчирчээ.
Тухайн иргэн 2023 онд зээл хаагаад буцаагаад өгнө хэмээн бусдаас их хэмжээний мөнгө залилж, санхүүгийн байгууллагад ажиллаж байх үедээ нийт гурван тэрбум төгрөгийг завшиж гадаад улсад оргон зайлсан аж.
Иймд 2025 оны тавдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Интерполоос БНСУ-ын Интерполтой хамтран хэрэгжүүлсэн тусгай ажиллагааны дүнд байршлыг нь илрүүлж баривчилсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


