Сурагчид бусдыг хутгалж гэмтээсэн гэх мэдээлэл худал гэв

Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны … сургуулийн 7 дугаар ангийн 3 хүүхэд, 5 дугаар ангийн 3 охины элэг, ходоод хэсэгт хутгалсан” гэх бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулжээ.
Шалгалтаар тус цахим хуудсыг ашигладаг иргэн Б нь “.. гудамжинд явж байгаад хажуугаар зөрсөн хүмүүсээс сонссон юм. Тэгээд иргэдэд анхааруулах зорилгоор бичлэг хийж оруулсан” талаар урьдчилсан байдлаар мэдүүлээд байна.
Тухайн асуудлын талаар Ерөнхий боловсролын … дугаар сургуулийн захиргаанаас “Манай байгууллагад хүүхдүүд муудалцсан, хоорондоо зодолдож, хутгатай холбоотой асуудал гараагүй” тухай мэдэгдсэн. Тухайн иргэнийг нийтэд худал мэдээлэл тараасан гэх гомдол, мэдээллийн дагуу шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.


