Шөнө ганцаараа явж байсан эмэгтэйг дээрэмджээ

Цагдаагийн байгууллагад Иргэн “Д”-ээс энэ оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим ажлаа тараад явж байх үед нь араас нь үл таних эрэгтэй толгойд уут углаж биед нь халдаж, бэлэн мөнгө дээрэмдсэн гэх гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байгаа аж.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр энэ оны эхний 8 сарын байдлаар Улсын хэмжээнд 481 дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгджээд.
Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд шөнийн цагаар гудамж талбайд ганцаараа явж байгаа иргэд мөн архи архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй болсон иргэдийн биед халдаж байх тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


