ЭЦА-ынхан мөрийтэй тоглоом зохион байгуулсан нэг бүлгийг 7 этгээдийг саатуулжээ

Өнгөрсөн өдрүүдэд Эрүүгийн цагдаагийн албаныхан цахим орчинд өрөө үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, нэг бүлгийн нэр бүхий 7 этгээд цахим орчинд “Poker2” аппликейшинд “IHTUS” нэртэй өрөөг үүсгэж мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг таслан зогсоосон байна. Дээрх этгээдүүд нь хууль бусаар олсон орлогоороо нийт 800 сая төгрөгийн үнэлгээтэй байр, тээврийн хэрэгсэл худалдан авсныг илрүүллээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


