С.Ганбаатар АТГ-аас мултрахын тулд төсвөөр “бамбай” хийж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар төсөв буцаах саналтай байна гэчихсэн попорч сууна. Бүр болоогүй “Ард түмэн УИХ-ын гишүүдийг сонгосон болохоос сайд арыг сонгоогүй. Төрийн дээд эрх мэдлийг УИХ-ын гишүүд авсан юм бол хуулиа дээдэлж ажилла” гэчихжээ.

Уг нь тэр өөрөө эхлээд хуулиа дээдэлж, үлгэрлэчхээд бусдыгаа сүрдүүлдэг баймаар байна. Гэтэл С.Ганбаатар улсын төсвийг буцаая гэж хэдэрлэж байгаа нь ердөө л жүжиг гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Учир нь, С.Ганбаатарыг АТГ-аас шалгаад “баттай араа”-нд нь оруулчихсан. Хэзээ, мөдгүй прокуророос түүнийг эгүүлэн татах асуудал яригдахаар болчихсон яваа.

Тиймээс мань хүн төсвийн төслийг бойктолж байгаад гэмт хэргээс мултрах, улс төрийн барьцаа болгохыг санаархаж байна гэсэн үг биз ээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийгөө байнга л ядарсан, зүдэрснийг гайхаж, ард иргэдийнхээ төлөө “ясаа цайж, чөмгөө дундартал явна” гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ түүний ард 20 орчим компани, ТББ-тай байдаг нь ил болчхоод байхад ч гүрийсээр суугаа хүн.

Хэрвээ олон нийт санаж байгаа бол УИХ-ын гишүүний туслахынд зургаадугаар сард нэгжлэг хийхэд С.Ганбаатар ихэд бухимдаж байсан. Үнэндээ С.Ганбаатар

Гэхдээ С.Ганбаатар бухимдах бус эх орончийн дүрээр бусдын сэтгэлд үлдсэн учраас өөрийгөө “үгээгүй ядуу л гэж тодорхойлдог.

Атал Үйлдвэрчний газрыг “МДТОФ” компанид Л.Цогбадрах гэгчээр дамжуулан зарж, ашиг олсон гэдэг. Тэр Л.Цогбадрахынхаа “Ус био инженеринг” ХХК-д С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг ажилладаг хэмээн НДШ-ээ төлдөг. Ингээд ч болоогүй Л.Цогбадрахын хүүхэд Ц.Ууганбаяр, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нар хамтран “Дархан ургах наран зүг” гэх компанийг эзэмшдэг нь нээлттэй мэдээлэл болчихсон байна.  

Тэгэхээр С.Ганбаатар, Л.Цогбадрах нарын холбоо сүлбээ нь ганц Үйлдвэрчний эвлэлийн газраар холбогддоггүй гэдгийг нь баталчих биз.

Цаашлаад С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн нэр дээр “Андискауред Монголиа”, “Альпс ПНҮ”, “Ворлд плас файв”, “Монгол малын бэлчээрийн менежмент”, “Боорчи баатар”, “Адвант трейд” зэрэг 29 компани бий. АТГ эдгээр компанийн учрыг аль хэдийн олчихсон, асуудлуудыг нь шалгачихсан гэхээр С.Ганбаатар уснаас хуурай мултрахын тулд УЛСЫН ТӨСӨВ байтугайгаар барьцаалж байгаад өөрөө чөлөөтэй үлдэхийг хүсэлгүй л яах вэ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.