Тариалангийн талбайд мансууруулах ургамал тариалж байжээ

Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалсан гэх хэргийг илрүүлэн шалгаж байна. 

Тодруулбал, 09 дүгээр сарын 25-нд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий байгууллага нь өөрийн эзэмшлийн тариалангийн талбайд мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг тариалсан байж болзошгүй гэмт хэргийг тус аймгийн цагдаагийн газар илрүүлэн Хар тамхитай тэмцэх газартай хамтран шалгаж байна. Уг ургамал нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон мансууруулах ургамал юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.