Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын арга хэмжээ үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20, 22-р хорооны ахмадуудад сар бүрийн 3 дахь 7 хоногт үзлэг хийж байна.
2025 оны 10 сарын ээлжит үзлэгт 12 төрлийн нарийн мэргэжлийн эмч оролцож 95 ахмад хамрагдлаа.
Хан-Уул дүүргийн ахмадуудын эрүүл мэндийг анхаарах асуудлаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил
ХУЭМТөвийн дарга Н.Наранбаатартай ярилцаж, үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцаж дэмжин ажиллахаа илэрхийллээ.





